|
Видео

Шинэ мэдээ

ЦЕГ: Туркээс их хэмжээний алт, монетыг хууль бусаар оруулж ирдэг СҮЛЖЭЭ бүхий иргэдийг БАРИВЧИЛЖЭЭ

ЦЕГ: Туркээс их хэмжээний алт, монетыг хууль бусаар оруулж ирдэг СҮЛЖЭЭ бүхий иргэдийг БАРИВЧИЛЖЭЭ

 

Цагдаагийн байгууллагаас  өчигдөр буюу 08 дугаар сарын 01-ний өдөр Турк улсаас их хэмжээний алт, монетан эдлэлийг нууцаар, татвараас зайлсхийн оруулж ирэн, мөнгө угаадаг байсныг шуурхай ажиллагааг зохион байгуулж, илрүүлэн шалгаж байна. 

Тодруулбал, Монгол Улсын иргэн Ч, Т, Ц нар нь их хэмжээний алт, монетан эдлэлийг Чингис Хаан олон улсын буудлын гаалийн хяналтын бүсэд шалгуулахгүйгээр хууль бусаар нэвтрүүлсэн байжээ. Шалгалтаар дээрх этгээдүүд нь өмнө нь олон удаагийн үйлдлээр алт, монетан эдлэлийг хууль бусаар оруулж ирдэг, мөнгө угаах төрлийн гэмт хэргийн шинжтэй  байсан нь тогтоогджээ

Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын хэд хэдэн албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж байгаа аж. 

Одоогийн байдлаар дээрх иргэдээс НЭГ тэрбум төгрөгийн үнэ бүхий их хэмжээний алт, монетан эдлэлийг хураан авчээ. Мөн хоёр хүнийг уг хэрэгт холбогдуулан хорисон байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler