|
Видео

Шинэ мэдээ

Энэтхэгт автобус ангал руу унаж, 12 хүн амиа алдав

Энэтхэгт автобус ангал руу унаж, 12 хүн амиа алдав

 

Энэтхэгийн Химачал-Прадеш мужид автобус ангал руу унасны улмаас 12 хүн амиа алджээ.

"Hindustan Times” сонины мэдээллээр, нас барсан хүмүүсийн дунд зургаан хүүхэд байжээ. Осол Кулу хотоос 65 км зайд гарсан байна. Хот хоорондын тээврийн автобус 200 м өндрөөс ангал руу унажээ. Автобусанд 15 хүн байсан аж. Бэртэж гэмтсэн гурван хүнийг хотын эмнэлэгт хүргэжээ.

Хууль хүчнийхэн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан таамгаар, автобусны жолооч уулын зам дээр явж байхдаа жолоодлогоо алдсан гэж үзэж байна.

NDTV сувгийн мэдээлснээр, автобусанд дор хаяж 40 хүүхэд явж байжээ. Эрх баригчид хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй гэж үзэж байна. Аврах ажиллагаа үргэлжилж байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди амиа алдсан хүмүүсийн ар гэрт 200 мянган рупи буюу 2.5 мянган ам.долларын нөхөн төлбөр олгохоо мэдэгджээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler