| |
Видео
Шинэ мэдээ
Экспорт $58 саяар буурч, импорт $167 саяар өсжээ
Энэ оны эхний гурван сарын гүйцэтгэлээр, гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 109 сая ам.доллароор өсөж, 3,633 сая ам.долларт хүрсэн байна. Үүнд, экспорт 3%-аар буюу 58 сая ам.доллароор буурч, харин импорт 11%-аар буюу 167 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.
Мөн хугацаанд худалдааны тэнцлийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 225 сая ам.доллароор буурч 251 сая ам.долларын ашигтай гарчээ.
Экспортын бууралтад аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортын бууралт голлон нөлөөлжээ. Харин импорт 11%-иар өсөхөд хэрэглээний бүтээгдэхүүний импорт 11 нэгж хувь, нефтийн бүтээгдэхүүний импорт 7 нэгж хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.