|
Видео

Шинэ мэдээ

Япон улс 2021 онд худалдааны асар их алдагдалтай гарчээ

Япон улс 2021 онд худалдааны асар их алдагдалтай гарчээ

 

Эрчим хүчний үнийн өсөлт, иенийн ханшийн уналт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 2021 оны санхүүгийн жилд Япон улсын экспорт, импортын хэмжээ аль аль нь шинэ дээд цэгтээ хүрчээ. Тус улсын Сангийн яамнаас лхагва гарагт нийтэлсэн урьдчилсан статистик мэдээллээр, өнгөрсөн онд тус улсын бараа бүтээгдэхүүний худалдааны алдагдал 5.37 их наяд иенд хүрсэн байна.

 

Түүхий газрын тос, нүүрс, шингэрүүлсэн хий болон бусад бүтээгдэхүүний импортын үнэ мэдэгдэхүйц өсч, иенийн ханш суларсантай холбоотойгоор импортын үнийн дүн өмнөх оноос 33.3 хувиар өсч 91.25 их наяд иенд хүрчээ. Ган, автомашин, хагас дамжуулагч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн экспорт огцом нэмэгдсэнээр экспортын үнийн дүн мөн өмнөх оноос 23.6 хувиар өсөж, 85.88 их наяд иенд хүрсэн байна. Улмаар гадаад худалдааны алдагдал 2021 онд 5.37 их наяд иен болжээ. Статистик мэдээллээр, өнгөрсөн 3 дугаар сард тус улсын бараа бүтээгдэхүүний худалдааны алдагдал 412 тэрбум 400 сая иенд хүрч, найм дахь сардаа дараалан алдагдалтай гарчээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.