![]() |
Видео
Шинэ мэдээ
Валютын нөөцийг тэрбум гаруй доллароор хоосолсон буруутан нь Б.Лхагвасүрэн
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ үеэр: " Эдийн засгийн байдал амаргүй байгаа. Бүх юм урсгалаараа явж байна. Чөлөөт уналт хийж байна шүү. Гаднаас бараа бүтээгдэхүүн авах гээд валют авах гэхээр тэр нь олдоргүй, хязгаарлалттай. Энэ чинь 3-4 сарын дараа бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, хомсдол үүсгэх эрсдэл бий болгож байна. 2021 оны сүүлээр мөнгөний бодлогын хэлэлцэж байхад мөнгөний бодлогод өөрчлөлт оруулаач, бодлогын хүүгээ нэмээч гэдэг хүсэлт тавьж байгаад үгүй гэсээр байгаад валютын нөөцийг тэрбум гаруй доллароор хоосолсон байж байна.
Тэгэхээр асуудлыг хэлэлцэж Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг Эдийн засгийн байнгын хороон дээр яримаар байна." гэв.
Өөрөөр хэлбэл түүнийхээр валютын нөөцийг тэрбум гаруй доллароор хоосолсон буруутан нь Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн бололтой.
С.Сарнай
https://www.sonin.mn/news/peconomy/128867
