|
Видео

Шинэ мэдээ

З.Мэндсайхан: Хүнсний ногоочдыг дэмжсэн чухал шийдвэрүүдийг засгийн газрын хуралдаанаас гаргалаа

З.Мэндсайхан: Хүнсний ногоочдыг дэмжсэн чухал шийдвэрүүдийг засгийн газрын хуралдаанаас гаргалаа

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар тэр дундаа хүнсний ногоочдыг дэмжсэн чухал шийдвэрүүд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гарсныг танилцууллаа.  

ХҮНСНИЙ НОГООЧДОО ДЭМЖИХ ЦОГЦ ШИЙДВЭРҮҮД

Засгийн газраас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого”, Атрын 4-р аяны хүрээнд "ЭХ ОРНЫ ЭРҮҮЛ ХҮНС” уриан дор дотоодын зах зээл, ногоочид, тариаланчдаа дэмжих цогц шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Тодруулбал, 

  1. Хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн тухайн жилийн ургацаас зах зээлд худалдан борлуулсан стандартын шаардлага хангасан хүнсний ногоонд тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох, 
  2. Өвлийн хүлэмжийн аж ахуйд цахилгааны хөнгөлөлт үзүүлж байгаа хугацааг жил бүрийн 10 дугаар сарын 15-наас 5-р сарын 1, цагийн хуваарийг оройн 18 цагаас өглөөний 06 цаг болгож уртасгах, 
  3. Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 2022 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар хөнгөлөх асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ. 

 

СТАНДАРТ, ШААРДЛАГА ХАНГАСАН 50.4 МЯНГАН ТОНН ХҮНСНИЙ БУУДАЙГ УЛС ХУДАЛДАН АВЧ, НӨӨЦ БҮРДҮҮЛНЭ

Өнгөрсөн жилийн ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, холбогдох стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа 50.4 мянган тонн хүнсний буудайг улс худалдан авч, хүнсний улаанбуудайн нөөцийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, хүнсний хангамж, аюулгүй байдал, улсын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, тариаланчдын борлуулалтыг дэмжих, хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах боломжийг бий болгох юм.


ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИЖ 400 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

2022 онд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төрлийг нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалалтыг дэмжиж тусад нь 50 тэрбум төгрөгийг олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг дараах байдлаар олгоно.

  • Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
  • Газар тариалан, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
  • Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
  • Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
  • Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
  • Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар тус тус олгох юм. Засгийн газраас зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ.

 

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГТ ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙГ ДЭМЖИНЭ

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг дэмжих зорилгоор Малын тоо толгойн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг Засгийн газраар хэлэлцэн баталж, УИХ-д өргөн барихаар тогтлоо. Хуульд өөрчлөлт орсноор газар тариалангийн бүс нутагт уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаа иргэдээс буюу уламжлалт бэлчээрийн малаас 0-10,000 хүртэлх төгрөгийн татвар авах юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler