|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10

4-5 насны 60 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт үргэлжлүүлэн суралцаж байна

4-5 насны 60 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт үргэлжлүүлэн суралцаж байна


Томуугийн улирал, Омикрон хувилбарын тархалт зэргээс сэргийлж сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг ЕБС-ийн улирлын амралтын хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан. Гэхдээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн хамруулахаар болсон.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1453 цэцэрлэгийн 7024 бүлэгт 60.435 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд үргэлжлүүлэн хамрагдаж байна. Энэ нь 4 болон 5 настай сурагчдын 33.1 хувь юм. Цэцэрлэгт үргэлжлүүлэн хамрагдаж байгаа хүүхдүүдийн 31 мянга нь 4 настай, 28 мянга нь 5 настай хүүхдүүд байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler