|
Видео

Шинэ мэдээ

Халдвар авсан хүмүүсийн 69 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Халдвар авсан хүмүүсийн 69 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна


НИТХ-ын  ээлжит Х хуралдааны үеэр "Ковид-19” халдварын нөхцөл байдлын тухай  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Аравдугаар сарын 27-ны байдлаар нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 311 038, үүнээс хүүхэд 66 137, жирэмсэн эх 4569 байна. Тэднээс 273 859 хүн эдгэрч, 27 787 хүн гэрээр эмчлүүлж, 25 177 хүн хяналтад, 6484 хүн эмнэлэгт эмчлүүлж  байгаа аж. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэлэхдээ, "Дүүргүүдэд Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах нь зөвхөн нийслэлийн хэмжээнд шийдэх боломжгүй, Засгийн газраас эцэслэн шийдэх асуудал юм. Өрхийн эрүүл мэндийн төвийн чадамжийг сайжруулах, бүтцийг нэмэгдүүлэх зэргийн тухайд ч мөн адил төсөв санхүүгээс шалтгаалсан зүйл олон бий" гэсэн юм.
Нийслэлийн хэмжээнд өдөрт халдвар авсан архаг хууч өвчтэй болон жирэмсэн эхчүүдийг шууд эмнэлэгт хэвтүүлж байгаа аж. Өдөрт халдвар авсан хүмүүсийн дунджаар 69 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг мөн үеэр онцолж байлаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler