| |
Видео
Шинэ мэдээ
Ургац хураалтад 10 мянга гаруй хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
Улсын хэмжээнд 25 мянган га талбайг ангилан хадаж ургац хураан авчээ. Өнөөдрийн байдлаар үр тарианы хураалт 6.6 хувьтай байгаа бол төмс, хүнсний ногооны хураалт 36.6-41.1 хувийн явцтай байна гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ. Тухайлбал:
- 26.3 мянган га-гаас 37.7 мянган тонн үр тариа
- 24.3 мянган га-гаас 34.4 мянган тонн улаанбуудай
- 7.4 мянган га-гаас 67.5 мянган тонн төмс
- 3.8 мянган га-гаас 45.9 мянган тонн хүнсний ногоо
- 6.0 мянган га-гаас 16.9 мянган тонн тэжээлийн ургамал
- 5.9 мянган га-гаас 4.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ.
"Ургацаа бүрэн авцгаая” уриалгын хүрээнд салбарын яамнаас оюутан залуус, ажил хайж байгаа иргэдийг ургацын талбайд ажиллахыг уриалсан. Энэ ажлын хүрээнд ургац хураалтад есдүгээр сарын 22-ны байдлаар 1715 цэрэг, 1783 оюутан, 6648 халамжийн болон гэрээт ажилтан, нийт 10146 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.
Энэ онд улсын хэмжээгээр 420 мянган га-д үр тариа, үүнээс 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 655 мянган га-д тариалалт хийсэн.
Урьдчилсан тооцооллоор 594 мянган тонн үр тариа, үүнээс 559 мянган тонн улаанбуудай, 198 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.