|
Видео

Шинэ мэдээ

Г.Ёндон: УУХҮЯ, шатахуун импортлогч компаниудын төлөөлөл “Роснефть”-ийн удирдлагатай маргааш уулзана

 

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон: ОХУ манай улсад сард хамгийн багадаа 28 мянган тонн шатахуун нийлүүлэх гэрээтэй. Гэвч тус улсын дотоодын нөхцөл байдал, цар тахлаас үүдэн энэ сард 17 мянган тонныг л нийлүүлэх боломжтой гэж 8 дугаар сард мэдэгдсэн. Тиймээс манай улс БНХАУ-аас шатахуун импортлох ажил эхэлж, 8 дугаар сараас АИ-95 болон АИ-98 автобензин авч эхэлсэн. Мөн 1037 вагон АИ-92 автобензин авахаар шатахуун импортлогч компаниуд мөнгөө төлж, захиалгаа хийн, вагоны кодоо өгсөн. Төмөр замаар тээвэрлэн оруулж ирэхэд бэлэн болсон байна.

Энэ ажил явж байх хойгуур ОХУ энэ сард нийлүүлэх ёстой үлдэгдэл газрын тосны бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй гэж өчигдөр гэнэт мэдэгдсэн. Манай талаас ОХУ-тай энэ талаар тасралтгүй яриа хэлэлцээ хийж байна. Мөн УУХҮЯ, импортлогч компаниудын төлөөлөл ОХУ-руу явсан. Роснефть компанийн удирдлагатай маргааш уулзана.

Дотоодод шатахуун тасалдуулахгүйн тулд төвийн бүсэд тодорхой хязгаарлалт хийж байна. БНХАУ-аас 1037 вагон АИ-92 автобензинийг шуурхай оруулж ирэхээр ажиллаж байна. АИ-92 автобензиний нийлүүлэлтийг хэвийн болгоход 5-7 хоног шаардагдахаар байна” гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler