|
Видео

Шинэ мэдээ

"Ташаа мэдээлэлд автсанаар шатахууны хоногийн хэрэглээ 200 орчим тонноор нэмэгдсэн"

 Евро-2" стандартыг бүрэн халснаар хуурамч шатахуунгүй болно » Tonshuul.mn

Монголчууд хоногт дунджаар 1,000 гаруй тонн шатахуун хэрэглэдэг. Гэвч сүүлийн үед энэ хэмжээ 200 орчим тонноор нэмэгдсэн бөгөөд ташаа мэдээлэлд иргэд ихээр автаж байгаатай холбоотой хэмээн албаны хүн тайлбарлалаа. 

 

Энэ талаар АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Бусдаас сонссон ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье. Нөөц тасалдах гэж байна, шатахууны үнэ нэмэгдэх гэж байна зэрэг мэдээлэлд автсанаар зохиомол хомсдол үүсгэх гээд байна.

Өмнө нь улсын хэмжээнд хоногт 1,000 гаруй тонн шатахуун хэрэглэдэг байсан бол одоо өдрийн хэрэглээ 200 орчим тонноор нэмэгдсэн. Ингэснээр энгийн үед 10,000-20,000 төгрөгт шатахуун аваад 2-3 хоногт хэрэглэдэг байсан хүмүүс 40-50 мянган төгрөгт, эсвэл банкаа дүүргэх хэмжээгээр худалдан авч байна. Нөлөөнд нь улсын нөөц 6-7 хоногоор буурсан" хэмээв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler