|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэгийн парламентын Лок Сабхагийн даргатай уулзалт хийлээ

Парламентын тэргүүн нарын дэлхийн V Бага хуралд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабха (Парламент)-ын дарга Ом Бирлатай Вена хотноо уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь Монгол Улсын стратегийн түнш, оюун санааны хөрш мөн гэдгийг УИХ-ын дарга дурдаад, хоёр талын найрсаг харилцааг эдийн засаг, боловсрол, соёл, аж үйлдвэр зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын эрчимтэй хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлов.


УИХ-ын дарга Г.Занданшатар "Газрын тос боловсруулах үйлдвэрийнтөсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаж, уг төсөл болон коксжих нүүрс экспортлох, туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэхэд анхааран дэмжиж ажиллахаа Лок Сабхагийн дарга Ом Бирла илэрхийлээд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыгтааламжтай цагтаа Энэтхэг Улсад айлчлахыг урив.

Уулзалтын үеэр талууд бүс нутгийн аюулгүй байдал,COVID-19 халдварын өнөөгийн байдал, олон талт хамтын ажиллагааны бусад асуудлаар саналаа солилцлоо.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler