|
Видео

Шинэ мэдээ

Хувийн амьдралаа төвхнүүлж чадаагүй мисс ТӨРИЙГ төлөөлж чадах уу?

Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Ё.Нямжав хүрээний хүүхнүүдээс цахиур хагалж, хөдөө нутгаас төрсөн мисс хэмээгддэг.

Учир нь тэрбээр Завхан нутгаас төрсөн мисс. Алтан эрдэнийн титэм зүүснийхээ дараа "Хатан-Эрдэнэ” холбоонд ажилласан цорын ганц мисс. 2001 онд Улаанбаатар хотын миссийн тэмцээний ялагч болж улмаар "Монголын сайхан бүсгүй”-н титмийг хүртсэн энэ бүсгүй мөн ондоо БНСУ-д 50 гаруй улсын гоо бүсгүйчүүдтэй уралдан гуравдугаар байранд орсон нь бусдаас тэргүүлж Монголын мисс болсон гэсэн дуу шуутайхан хэл амыг нам дараад авсан.
Ийн ганцхан жилийн дотор ёстой тэсрэлт хийж, гэнэт гарч ирсэн мисс бүсгүй гэнэт гарч ирсэн шигээ гэнэт усанд хаясан чулуу шиг болж орхисон.

Түүний анхны нөхөр нь Од хэмээх хувийн бизнес эрхэлдэг, бодибилдингээр хичээллэдэг нуруулаг залуу байв.

Удаж төдөлгүй мисс Ё.Нямжав нөхрөөсөө салла а , нөхөр нь хартай шартай, гар хүрдэг байжээ гэсэн мэдээлэл чөлөөт хэвлэлүүдийн эхний нүүрийг чимж эхэлсэн ч мисс бүсгүй ямар нэгэн тайлбар хийлгүйгээр хэсэг хугацаанд алга болсон.
Өөрөөсөө гурав дүү нөхрөөсөө са л ж , хүүтэйгээ үлдсэн мисс бүсгүй уг нь сэтгүүлч мэргэжилтэй. Нөхрөөсөө салсныха а дараа БНХАУ-д зуун хувь төрийн тэтгэлэгээр суралцсан бөгөөд хоёр дахь охиноо төрүүлсэн гэдэг. МАН-ын нөлөө бүхий гишүүн, том бизнесментэй амрагийн харьцаатай гэдэг шуугиан тарьж явсан мисс бүсгүйг Цэрэнпунцаг гарьдтай хайр сэтгэлийн холбоотой байсан гэдэг мэдээлэл хэвлэлүүдээр гарч байсан удаатай.
Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг мисс Ё.Нямжав "Миний амьдралд хоёр дахь хүн гэж байсан уу гэвэл байсан. Гэхдээ тэр хүний нийгэмд эзлэх байр суурь олон талын нөлөөнд нь автаж энэ харилцааг үүсгээгүй. Хэн хэн нь бодож үзсэний эцэст харилцаагаа төгсгөл болгосон. Тухайн үед бид хоёрын хооронд сэтгэл зүрхний асуудал байсан болоод охин маань төрсөн. Тэр хүний сэтгэл нь миний сэтгэлийг татсан. Миний сэтгэл тэр хүний сэтгэлийг татсан учраас бид хоёрын хооронд энэ асуудал үүссэн. Үүсгэж чадсан шигээ бид хоёр бас дуусгаж чадсан” хэмээн хэвлэлээр зоригтой мэдэгдэж байсан мисс бүсгүй маань гэнэтхэн улс төрд хөл тавьж, МАН-д элссэн.

Тэрээр улс төрд орж ирэхээсээ өмнө нэг хэсэг МАК группийн өв залгамжлагч, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын мэдлийн "Шинэ дэлхий” телевизийг удирдаж байсан. Харин 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдаж, олон гишүүд хилийн дээс алхахад тэр давлагаанд нь Ё.Нямжав өртөж, АНУ-ыг зорьсон түүхтэй.

Тэрээр 2016 оны сонгууль дөхөхөд эх орондоо эргэн ирсэн бөгөөд ГХЯ-ны харьяанд байсан Дипломат байгууллага, үйлчилгээ аж ахуйн газрын даргаар томилогдож байлаа. Мисс бүсгүй түүнээс өмнө өмнө нь НАМХЗ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллахын хажуугаар Социнтерний эмэгтэйчүүдийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн захирал Д.Энхжаргалын зөвлөх хийж байсан.

Харин 2019 энэ оны эхээр БНХАУ-ын Шанхай хотод суух Ерөнхий консулаар томилогдсон. Энэ томилгоог гайхах хүн олон байсан. Уг нь консулын ажил бол жирийн нэг намын "халаасны нөхөр”-ийн хийдэг ажил биш. Аливаа улс гүрэн төрийн хар хайрцагны бодлогод тагнуулын шахуу үйл ажиллагаа явуулах бүрэн чадамжтай хүнийг консул, элчин сайдаар явуулдаг. Гэтэл манайхаас хувийн амьдралаа төвхнүүлж чадаагүй, олон хүний өөр хүний, олон хүүхэдтэй мисс /хоёр болон түүнээс дээшхийг олон тоонд хамруулдаг/ гуншинтай бүсгүйг явуулсан байх жишээний. Өнөөх нь эх орноо харийн улсад хэрхэн төлөөлж байгааг таашгүй…

https://tac.mn/post/81669

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler