| |
Шатахууны үнэ өссөөр байх уу
Дэлхий дахинд газрын тосны үнэ нэлээд унасан ч 2020 оны намраас эргээд өссөн. Он гараад дэлхий даяар дархлаажуулалтын ажил эхэлж, хөгжингүй орнуудын эдийн засаг илт сэргэснээр ашигт малтмал, түүхий эдийн үнэ өссөн хэмээн албаны хүмүүс тайлбарлаж буй.
Мөн газрын тосны үнэ ч огцом нэмэгдсэн. Манай улсад жил гаруйн хугацаанд 1350- 1450 төгрөгийн үнэтэй байсан нэг литр Аи-92 бензиний үнэ өнгөрсөн сараас нэмэгдэж, өнөөдөр 2100 төгрөг хүрлээ. Бензин, шатахуун, түлшний үнэ өссөнөөр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ханш дагаад нэмэгдэж байгаа. Шатахуун импортлогчид дэлхийн зах зээлд үнэ өссөн учир нэмэгдүүлэхээс аргагүй хэмээн сүүлийн хэдэн сарын турш мэдэгдсэн. Мөн өнгөрсөн сарын сүүлчээр ОХУ-д шатахууны үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газраас Аи-95, Аи-98 авто бензиний экспортыг энэ оны есдүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар болсон тухай мэдээлэл гарч эхэлсэн. Гэхдээ ОХУ-ын Засгийн газар шатахууны экспортыг хориглохгүй гэж шийдвэрлэсэн аж.
ТОНН ТУТАМД 38 АМ.ДОЛЛАРААР НЭМЭГДЖЭЭ
Олон улсын зах зээлд газрын тосны үнэ энэ оны эхний хагас жилд 45 хувиар өсөж, нэг баррель нь 70 ам.долларыг давсан. Энэ нь манай улсад шатахууны үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлж байна. Өргөн хэрэглээний нэг литр Аи-92 шатахууны жижиглэн борлуулалтын үнийн тухай УУХҮЯ-ны мэдээлэлд энэ оны долдугаар сард ОХУ-аас Наушки өртөөгөөр орж ирсэн нэг тонн Аи-92 шатахууны хилийн үнэ 695 ам.доллар байв. Америк долларын ханшийг 2852 төгрөгөөр тооцвол энэ нь 1.982.140 төгрөг болж байна. Үүнд, гаалийн албан татварын таван хувь буюу 109.089 төгрөг, автобензин, дизелийн түлшний албан татвар 25.700 төгрөг, төмөр замын тээврийн зардал 16.400 төгрөг, Толгойт өртөөнөөс агуулах хүртэлх автомашины зардал хот дотор 4200 төгрөг, импортлогч компаниудын үйл ажиллагааны дотоод зардал 332.000 төгрөг, НӨАТ-ын 245.955 төгрөг, жилийн 18 хувийн хүүтэй зээлийн нэг сард ногдох хүүгийн зардал 40.583 төгрөг тонн тутамд тус тус нэмэгдэж байна. Ингэснээр нэг литр Аи-92 шатахууны үнийн өртөг 2032 төгрөг болж өссөн.
Монгол Улс шатахууныг 100 хувь импортоор, Сингапурын биржийн үнээр худалдаж авдаг. Энэ сард нийлүүлэх Аи92 шатахууны хилийн үнэ тонн тутамдаа 38 ам.доллараар нэмэгдэж, 733 ам.доллар болсон. Ингэснээр нэг литр Аи-92 шатахууны өөрийн өртөг 2125 төгрөг болж байна. Эндээс харахад манай улсын жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны үнээс шууд хамаарч байна. Гэхдээ манай улсад борлуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүн ашиг нэмсэн үнээр биш, өртгөөсөө доогуур үнээр хэрэглэгчдэдээ хүрч байгааг албаныхан хэллээ.
ХОЙД ХӨРШ ШАТАХУУНЫ ЭКСПОРТОД ХОРИГ ТАВИХГҮЙ
ОХУ-аас экспортолж буй бензинд хориг тогтоохгүй байхаар эрх баригчид шийдвэрлэсэн тухай ТАСС агентлаг мэдээлэв. Шадар сайд Александр Новакийн зохион байгуулсан зөвлөгөөний үеэр экспортод хориг тавихгүй, үүний оронд бирж дээр борлуулж буй шатахууныхаа хэмжээг нэмэгдүүлэхийг нефтийн салбарынханд санал болгожээ. Өмнө нь Эрчим хүчний яамнаас бензиний экспортыг зогсоох тухай саналыг оруулж байсан аж. Шадар сайд газрын тосны салбарынхны хамтарсан зөвлөгөөний үеэр Орос улсаас гадаадын орнуудад бензин экспортлохыг хориглох тухай шийдвэр гаргаагүй гэдгийг Оросын Шатахуун үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Евгений Арк уша уламжлав. Түүний хэлснээр, "Бензиний экспортод хориг тавихыг д эмжээгүй, харин бирж дээр гаргаж буй бензиний нийлүүлэлтээ хоногт таван мянган тонноос доошгүй хэмжээгээр нэмэгдүүлэх саналыг нефть боловсруулагчдад тавьсан бөгөөд тэд ийм алхам хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн” аж. Долдугаар сарын 22-нд Эрчим хүчний сайд Николай Шульгинов мэдэгдэхдээ, хэрвээ биржийн үнэ өмнө нь байгаагүй өндөр түвшинд тогтох аваас дараагийн долоо хоногт шатахууны экспортыг зогсооно гэж мэдэгдэж байсан юм. Мөн дөрөвдүгээр сард Эрчим хүчний яамны зүгээс "Шатахууны дотоодын зах зээлийг тогтворжуулах, үнийн өсөлт бий болгохгүй байх” үүднээс бензиний экспортыг гурван сарын хугацаагаар зогсоох тухай саналыг дэвшүүлж байсан. Харин Шадар сайд А.Новак экспортыг зогсоох нь онцгой хүнд нөхцөл байдлын үед авах "эцсийн арга хэмжээ” гэдгийг хэлж байв.
НЭГ БАРРЕЛЬ ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ 70 ОРЧИМ АМ.ДОЛЛАРТ ХЭЛБЭЛЗЭЖ БАЙНА
Дэлхийн зах зээлд нэг баррель газрын тосны үнэ сүүлийн саруудад 70 ам.доллароос буухгүй хэлбэлзэж байна. Наймдугаар сарын эхний долоо хоногт дэлхийн зах зээлд газрын тосны үнэ долоон хувиар унасан тухай мэдээлсэн. Энэ бол 2020 оны аравдугаар сараас хойших долоо хоногийн хамгийн их уналт боллоо. "Brent” загварын нефтийн баррель тутмын ирэх аравдугаар сарын фьючерс үнэ 70.7 ам.доллар боллоо.
Ийнхүү дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдэж, манай хоёр хөршид шатахууны үнэ өссөн нь Монгол Улсад яалт ч үгүй нөлөөлөх аж. Учир нь манайхны бензин шатахууны хэрэглээ 100 хувь импортоос хамааралтай. Ялангуяа хойд хөрш ОХУ-д бүрэн хараат гэхэд болно.Есдүгээр сарын фьючерс үнэ WTI загварын газрын тосны хувьд баррель тутамдаа 1.2 хувиар буурч, 68.28 ам.доллар хүртэл доошилсон аж. Энэ удаа газрын тосны үнийн савлагаа БНХАУ-д "Ковид19”-ийн халдварын дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотой. Цар тахлын халдварын дэгдэлтийн улмаас Хятадын зарим мужид хөл хорио, хязгаарлалтыг чангатгасан байна. Бээжингийн эрх баригчид зарим хотуудад хөдөлгөөнийг хязгаарлалаа. Хөрөнгө оруулагчид энэ нь газрын тосны хэрэглээгээр дэлхийд хоёрдугаарт ордог тус улсын эрэлтэд нөлөөлөх вий гэж эмээж байсан байдал эргээд хэвэндээ орсон аж. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ зургадугаар сараас хойш үргэлжлэн өссөөр байна. "Economic View”-т мэдээлснээр, "WTI” маркийн нэг торх нефтийн наймдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 74.05 ам.доллар, "Brent” маркийн нефтийн Лондоны биржид фьючерс хэлцлийн үнэ 75.38 ам.доллар хүрч байсан. Энэ нь дээрх хоёр загварын хувьд 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр үнэ юм.
МАНАЙ ХОЁР ХӨРШИД БЕНЗИН, ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨН
Өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд хоёр дахин өссөн. Манай хойд хөрш ОХУ-ын шатахуун түгээх станцуудад бензиний үнэ дунджаар 2.9 хувиар өсөж, дизель түлшний үнэ 2.7 хувиар нэмэгдсэн ба й н а . ТАСС агентлагийн мэдээлснээр, АИ-92 маркийн шатахууны үнэ ОХУ-д долдугаар сарын 19-23-ны хооронд долоон копейкоор нэмэгдэж, литр нь 45.86 рубль буюу 1834.4 төгрөг болжээ. Харин АИ-95 шатахууны үнэ есөн копейкоор нэмэгдэж, 49.35 рубль буюу 1974 төгрөг, дизель түлшний үнэ дөрвөн копейкоор нэмэгдэж, 50.16 рубль буюу 2006.4 төгрөгт тус бүр хүрсэн байна.
БНХАУ-д энэ оны эхний хагасын байдлаар дотоодын зах зээл дэх газрын тосны үнэ есөн удаа нэмэгдээд байна гэж тус улсын Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооноос мэдээлсэн. Тодруулбал, зургадугаар сарын сүүлээр шатахуун, дизель түлшний үнэ нэг тонн нь 225 юань (34.85 ам.доллар), 215 юаниар тус тус өсжээ. Мөн эрчим хүчний зах зээлийн талаар мэдээлдэг "Oilchem.net” цахим хуудасны шинжээчид дотоодын шатахуун, дизель түлшний үнэ цаашид тонн нь 230 орчим юаниар буюу литр нь 0.17-0.20 юаниар нэмэгдэж магадгүй хэмээн таамагласан байна. Харин санхүүгийн салбарын мэд ээ мэд ээлэл нийтэлдэг "Economic View” цахим хуудсанд дотоодын нефтийн үнэ 11 гаруй удаа өөрчлөгдсөн байна. Тухайлбал, шатахуун, дизель түлшний үнэ 2021 он гарсаар 1180 юань, 1140 юаниар тус бүр өсжээ.
Ийнхүү дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдэж, манай хоёр хөршид шатахууны үнэ өссөн Монгол Улсад яалт ч үгүй нөлөөлөх аж. Учир нь манайхны бензин шатахууны хэрэглээ 100 хувь импортоос хамааралтай. Ялангуяа хойд хөрш ОХУ-д бүрэн хараат гэхэд болно. Хэрэв хойд хөршөөс манайд экспортолдог шатахууныг түр хугацаагаар зогсоовол БНХАУ-аас шатахуун авахаас өөр сонголт үлдэхгүй. Хоёр хөршид үнэ байнга нэмэгдэж байгаа тул манайд цаашид ч шатахууны үнэ нэмэгдэх магадлалтай.