![]() |
Видео
Шинэ мэдээ
Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж буй гараашийг албадан буулгаж байна

"Газрын зөрчил арилгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/251 дүгээр захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ХСҮТ эмнэлгийн ард нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж буй 59 тоосгон гараашийг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг яг одоо нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид хийж гүйцэтгэж байна.
Чөлөөлөгдсөн газар хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгэ оношилгооны төв баригдах юм.

