|
Видео

Шинэ мэдээ

Олимпын алтан медалтан “шорт нь урагдсанаас болж дэлхийн дээд амжилт эвдэж чадаагүй” гэв

 

Олимпын алтан медалтан “шорт нь урагдсанаас болж дэлхийн дээд амжилт эвдэж чадаагүй” гэв

 

Усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтэд Унгарын Криштоф Милак олимпийн дээд амжилт тогтоон түрүүлсэн.

Тэрбээр өөрийн зайг 1:51.25 минутад туулсан бол Японы Томору Хонда (1:53.73), Италийн Федерико Бурдиссо (1:54.45) нар мөнгө, хүрлийн эзэн болсон юм.

Алт авсан Милак дэлхийн дээд амжилт эвдэж чадаагүй шалтгаанаа шорттой холбон тайлбарлажээ. Тэрбээр энэ тухай "Намайг усан санд орохоос 10 минутын өмнө шортны минь оёдол задарч урагдчихсан. Энэ үед л би дэлхийн дээд амжилт эвдэх худлаа болсныг ойлгосон” гэжээ.  

Милак медаль хүртсэнээр Унгар улс хоёр алттай болж, багийн дүнгээр 13-р байрт дэвшээд байна. Тэрбээр 2019 оны ДАШТ-ий энэ төрөлд 1:50.73 минут үзүүлэлтээр дэлхийн дээд амжилт тогтоож байв.

Эх сурвалж: МҮОХ



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler