![]() |
Манай улсын дөрвөн тамирчин спортын хоёр төрөлд өнөөдөр өрсөлдөнө
"Токио-2020” олимпын наадмын өнөөдрийн хуваарьт манай улсын дөрвөн тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө. Тодруулбал, буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны чансаа тогтоох буудлага эхэлнэ. Тус төрөлд Ц.Анударь, О.Гүндэгмаа нар цэц сорино. Мөн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жингийн эхний шатанд Л.Отгонбаатар зодоглоно. Тэрбээр дэвжээний дөрөв дэх барилдааныг Эстонийн Григори Минаскинтай хийнэ. Л.Отгонбаатар нь Риогийн олимпод тавдугаар байр эзэлж байсан туршлагатай. Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д 2020 оны Европын аварга Израилын Петер Палтчик хүлээж байна.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг жингийн эхний шатанд О.Мөнхцэцэг зодоглоно. Тэрбээр дэвжээний найм дахь барилдааныг Израилын Инбар Ланиртай хийнэ.
Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д Лондон болон Риогийн олимпын хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Бразилын Маяра Агуиар хүлээж буй.
