|
Видео

Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзжээ

Л.Оюун-Эрдэнэ “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзжээ

 

Засгийн газар өнгөрөгч баасан гаригт болсон ээлжит бус хуралдаанаар Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулсан.

Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111-р байрт жагсаж байгааг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж байгааг Ерөнхий сайд хэлсэ юм. Aвлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлнэ гэлээ. Мөн авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээлэл, олон нийтийн дэмжлэг хэрэгтэйг онцолжээ.

Эрүүгийн болон уул уурхай, улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах, "шүгэл үлээгчд”-ийн тухай хууль боловсруулах зэрэг эрх зүйн орчныг сайжруулах, иргэдийн авлигын эсрэг боловсролд анхаарах зэрэг асуудлаар санал солилцсон байна. 

"Транспэрэнси Интернэшнл” байгууллагынхан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт саналаа өгч ажиллаж байгаагаа илэрхийлээд хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулна гэдэг амаргүй, хүнд зорилт гэдгийг онцолжээ. Авлигын хэрэгт мэргэшсэн шүүгч, прокурор, өмгөөлөгч дутмагаас авлигын эсрэг тэмцэл үр дүн багатай байгааг дурдаад мэргэшүүлэх хөтөлбөр, сургалт зохион байгуулах боломжтой гэсэн байна.

Авлигын индексийг бууруулах ажлын хэсэгт олон улсын туршлага, зөвлөмж өгч, зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтарч ажиллахыг тус байгууллагынхнаас Ерөнхий сайд хүслээ.

ХБНГУ-ын Берлин хотод төвтэй "Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг бөгөөд 2020 оны дүнг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарласан юм. Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler