|
Видео

Шинэ мэдээ

Хаврын чуулганаар 50 хуулийн төсөл хэлэлцэх байсан ч тал хувийг нь л батлав

 

 

Хаврын чуулганаар 50 хуулийн төсөл хэлэлцэх байсан ч тал хувийг нь л батлав

 

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийгээд удаагүй байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75-аас дээш өдөр хуралдсан чуулган болсон. Мөн цар тахлын нөхцөл байдалтай уядлуулан парламент цахимаар хуралдан, шийдвэрээ гаргаж байв.

 

Бие даасан 16 хууль баталж, 84 төсөлд нэмэлт өөрчлөлт оруулжээ

Хаврын чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль найм, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль гурав, УИХ 52 тогтоол, 163 хууль тогтоомж баталсан байна. Парламентын спикер Г.Занданшатар чуулганы хаалтын үеэр "Энэ удаагийн чуулган цөөнхийн төлөөлөл Б.Пүрэвдорж гишүүний тодорхойлсончлон хүний эрх ардчиллыг бэхжүүлсэн чуулган боллоо. Цаашид идэвхтэй мөрдөгдөж буй 400 гаруй хуульд хүний эрхийн талаас үнэлгээ хийж, хэрэв эдгээр хуульд ямар нэгэн байдлаар хүний эрхийг зөрчсөн зүйл, заалт байвал даруй өөрчлөн шинэчлэх нь ирэх намрын чуулганы томоохон зорилт байх болно” гэсэн юм.

 

50 хуулийг батлахаар төлөвлөөд байв

Өнгөрсөн нэгдүгээр сард парламент "Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолыг баталсан. Үүнд, Ерөнхийлөгчөөс тав, УИХ дахь МАН-ын бүлгээс 81, АН-ын бүлгээс 17, Засгийн газраас 80, есөн Байнгын хорооноос 66, УИХ-ын гишүүн Т.Доржхандаас найм, УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тав буюу 263 хууль, тогтоолын төслийг тусгуулах санал ирүүлсэн байна. Эндээс Төрийн байгуулалтын байнгын хорооноос давхардсан болон заавал хэлэлцэх шаардлагатай 50 төслийг тусгаж, парламент хаврын чуулганаар батлахаар товлоод байв. Гэсэн ч зарим хуулийн төслүүдийг хойшлуулсан юм.

 

Батлагдаж амжаагүй хуулийн төслүүд

Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан хаврын чуулганы хүрээнд заавал батлах шаардлагатай хуулийн төслүүдийн жагсаалтаас харвал бараг 50 хувийг нь баталж чадаагүй байна. Тухайлбал,

1. Ерөнхийлөгчийн тухай шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл

2. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл;

3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

4. Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл

5. Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

6. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

7. Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

8. Судалгааны их сургуулийн тухай анхдагч хуулийн төсөл

9. Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

10. Эрдэс баялгийн ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл

11. Хүнд үйлдвэрийн тухай анхдагч хуулийн төсөл

12. Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай анхдагч хуулийн төсөл

13. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

14. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл

15. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийнтөсөл

16. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

17. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

18. Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

19. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

20. Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийн төсөл

21. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

22. Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

23. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

24. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

25. Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

26. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг баталж амжаагүй байна. Өөрөөр хэлбэл, хаврын чуулган 50 хувийн үр дүнтэй болж өндөрлөлөө.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler