Видео
		
		
				Шинэ мэдээ
			
			Ирэх сард Сөүл рүү 15 удаагийн нислэг үйлдэнэ
ИНЕГ-аас ирэх сарын гадаад нислэгийн хуваарийг гаргажээ. 8 дугаар 
сард тухайлбал, БНСУ-ын нийслэл Сөүл рүү 15 удаагийн нислэлийг үйлдэх юм
 байна. Хуваариар ирэх сард хийх нислэгийн тоо, давтамж нэмэгджээ. 
Манай улс энэ оны 6 дугаар сарын 1-нээс агаарын хилээ албан ёсоор нээгээд байгаа юм. Мөн 7 дугаар сарын 4-нд Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг албан ёсоор нээж, гадаадаас анхны нислэгийг хүлээн авсан юм.
	

	
	


	
		