![]() |
Видео
Шинэ мэдээ
Зам тээврийн ослын улмаас дөрөв хоногт 35 хүн гэмтэж, таван хүний амиа алджээ
Тавдугаар сарын 31-ний өдрөөс зургадугаар сарын 03-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1090 дуудлага мэдээлэл хүлээж авснаас зам тээврийн ослын шинжтэй 812 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 26, Орон нутагт есөн хүн гэмтэж, орон нутагт гурав, нийслэлд хоёр хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-8
- Автомашин мөргөлдөх хэлбэрээр-12
- Автомашин мотоциклтой мөргөлдөх хэлбэрээр жолооч-2
- Унадаг дугуйтай хүүхэд автомашинд мөргүүлэх хэлбэрээр-4 тус тус гэмтсэн.
Орон нутагт:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
- Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-4
- Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-2 тус тус гэмтсэн.
Хүний амь хохирсон осол:
- 2021 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагийн орчим Говь-Алтай аймагт, автомашин онхолдож, зорчигчийн амь нас хохирсон.
- 2021 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагийн орчим Дорнод аймагт автомашин мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолоочийн амь нас хохирсон.
- 2021 оны зургадугаар сарын 01-ний өдрийн 13:00 цагийн орчим Сүхбаатар аймагт суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь нас хохирсон.
- 2021 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагийн орчим СХД-т хоёр автомашин мөргөлдөж, зорчигчийн амь нас хохирсон.
- 2021 оны зургадугаар сарын 04-ны 03:00 цагийн орчим СХД-т явган зорчигч автомашинд мөргүүлж, амь нас нь хохирсон байна.
