|
Видео

Шинэ мэдээ

Соёлын сайд Ч.Номин тайзны урлагийн төлөөлөлтэй уулзлаа.

Соёлын сайд Ч.Номин тайзны урлагийн төлөөлөлтэй уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулав.
Уран бүтээлчдийн төлөөлөл санал бодлоо хуваалцах, харьяалагдах яамтай болсондоо баяртай байна гээд, юуны түрүүнд олон жил дангаараа уран бүтээлээ хийж буй чөлөөт уран бүтээлчдээ нэгтгэн бүртгэлжүүлэх, нийгмийн даатгалд хамруулах, гадаад хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагаагаа сайжруулах, ардын урлагийг аялал жуулчлалтай холбох, тэдгээрийн үнэлэмжийн асуудалд онцгой анхаарч өгөхийг Соёлын сайдаас хүслээ.
Монгол Улс дэлхийн балет, циркийн урлагт хувь нэмрээ оруулж, дэлхийн том гүрнүүдтэй эдийн засгаараа биш гэхэд урлагаараа уралдаж чадах боломж бий. Харин үүнийг төрийн бодлогоор дэмжиж, хүний нөөцийг бэлтгэх цаг ирээд байна хэмээн уран бүтээлчдийн төлөөлөл онцлов.
Энэ удаагийн уулзалтаар урлагийн байгууллагуудын санхүүжилт, цалин хөлс, менежмент, мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх, олон улсад ардын урлагаа таниулан сурталчлах асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад Соёлын яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнбат, Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Соёлын үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Н.Мөнхзул, Монголын урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч Б.Тунгалаг, Монголын балетын урлагийн холбооны тэргүүн Ц.Жаргалан, "Альфа театр”-ын захирал М.Батболд, "UB Comedy” үүсгэн байгуулагч Б.Батбилэг, "Цагаан лавай” чуулгын ерөнхий захирал Ц.Цагаанхүү, Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Т.Буд, Монголын циркчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Хатанбаатар, "Хүн" театрын захирал Т.Болор-Эрдэнэ, "Түмэн-эх” чуулгын дарга Т.Отгонсүрэн, "Монголын балетын хөтөлбөр” ТББ-ын Д.Оргилтуяа, "Nomadic ballet” продакшны захирал А.Өлзий-Орших, "Moon Dance Entertainment” ХХК Ерөнхий захирал О.Саранхүү, уран бүтээлч Д.Дашлхагва нар оролцов.

Соёлын сайд Ч.Номин тайзны урлагийн төлөөлөлтэй уулзлаа.

Соёлын сайд Ч.Номин тайзны урлагийн төлөөлөлтэй уулзлаа.

 

Соёлын сайд Ч.Номин тайзны урлагийн төлөөлөлтэй уулзлаа.

 

Соёлын сайд Ч.Номин тайзны урлагийн төлөөлөлтэй уулзлаа.

 

Соёлын сайд Ч.Номин тайзны урлагийн төлөөлөлтэй уулзлаа.

 


 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler