|
Видео

Шинэ мэдээ

Хиймэл оюун ухаанаас бүтсэн виртуал охидын хамтлаг дебютээ хийнэ

 

Хиймэл оюун ухаанаас бүтсэн виртуал охидын хамтлаг дебютээ хийнэ

 

Загварын салбарт виртуал загвар өмсөгчид аль хэдийнэ өөрсдийн байр суурийг эзлээд эхэлсэн бол дуу хөгжмийн салбарт ч мөн виртуал технологи ашиглагдаж эхэлжээ.

Тодруулбал Өмнөд Солонгосын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч Pulse9 компани Eternity хэмээх 11 гишүүдээс бүрдсэн виртуал хамтлаг байгуулж буйгаа зарласан байна. Өмнө нь мөн SM энтертэйнмент aespa хэмээх амьд дуучид болон виртуал дуучдаас бүрдсэн хамтлагийг танилцуулсан юм. Харин Eternity хамтлагийн хувьд бүхий л зүйл нь AI, тэр дундаа Deepfake технологийн тусламжтайгаар бий болж буйгаараа онцлогтой гэнэ.

Eternity хамтлагийн гишүүдийг шалгаруулахдаа интернет орчинд санал асуулга явуулан хамгийн их санал авсан 11 моделийг сонгосон ба гишүүд тус бүр өөрсдийн өвөрмөц зан төрхтэй юм. Түүнчлэн Pulse9 компанийн зүгээс Eternity хамтлаг бодит үйл ажиллагаанд оролцох боломжгүй, харин сурталчилгааны нүүр царай, инфлюенсерээр ажиллах боломжтой хэмээн мэдэгджээ.

Eternity хамтлаг гуравдугаар сарын 26-нд анхны уран бүтээлээ цацах ба тизер бичлэгээ Youtube тавцандаа байршуулсан байна.

Хиймэл оюун ухаанаас бүтсэн виртуал охидын хамтлаг дебютээ хийнэ (фото 1)

Хиймэл оюун ухаанаас бүтсэн виртуал охидын хамтлаг дебютээ хийнэ (фото 2)

Хиймэл оюун ухаанаас бүтсэн виртуал охидын хамтлаг дебютээ хийнэ (фото 3)

Хиймэл оюун ухаанаас бүтсэн виртуал охидын хамтлаг дебютээ хийнэ (фото 4)


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler