![]() |
Видео
Шинэ мэдээ
Ёкозүна Какүрюү зодог тайллаа
Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү зодог тайллаа гэж Японы сүмо бөхийн холбооноос зарлалаа.
Какүрюү Хаврын тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан ч бэлтгэл дээр зүүн хөлөө гэмтээснээр зодоглож чадаагүй. Ингэснээр өнгөрсөн оны долоодугаар сарын тэмцээнээс хойш таван тэмцээн дараалан башёд оролцоогүй нь Японд ихээхэн шүүмжлэл дагуулж байлаа.
_(cropped)(1).jpg)
Ёкозүна Какүрюү дээд зиндаанд зургаан удаа түрүүлсэн. Мэргэжлийн сүмод нийт 785 барилдаж, 497 даваа, 236 унасан.
2001 онд мэргэжлийн сүмод орж, тусгай шагнал 9 удаа хүртэж байлаа. Цаашдаа Какүрюү нэрээрээ Сүмогийн холбоонд үлдэн, ажиллана. Ёкозүна цолтон зодог тайлаад нэрээрээ 5 жил холбоонд ажиллах эрхтэй байдаг билээ.
