|
Видео

Шинэ мэдээ

Суудлын автомашин ачааны вагонд мөргүүлжээ

Суудлын автомашин ачааны вагонд мөргүүлжээ

 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын II багийн 137-ын 8 км гэдэг газар суудлын автомашин ачаа тээврийн галт тэргэнд мөргүүлжээ. Тодруулбал, Дархан сумын харьяат иргэн О (63 настай, эмэгтэй) "Тоёота Фиелдэр” загварын суудлын автомашинтай зорчиж яваад төмөр замын хамгаалалтын баганын зурвасыг мөргөснөөс ачаа тээврийн галт тэргэнд мөргүүлж, автомашины бензин асгарсан байжээ. ОБЕГ энэ тухай дуудлагыг өчигдөр 07:17 цагт хүлээн авсан байна. Улмаар аймгийн онцгой байдлын алба хаагчид автомашиныг төмөр замын бүсээс гаргаж, аюулгүй болгожээ. Ослоор бэртэж гэмтсэн хүн байхгүй байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler