|
Видео

Шинэ мэдээ

Суудлын автомашин онхолдож шатсны улмаас нэг хүн нас баржээ

 

Суудлын автомашин онхолдож шатсны улмаас нэг хүн нас баржээ

Орон нутгийн зам хооронд явж байсан иргэн машин онхолдож шатсны улмаас гас баржээ.

Тодруулбал:Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн "Удган сэрүүний нам даваа” гэдэг газар Суудлын автомашины онхолдож шатсны улмаас 1 хүн нас барсан тухай мэдээллийг 02.24-ний өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Түнэл сумын харьяат иргэн А /59 настай, эрэгтэй/, А/38 настай эрэгтэй/ нар "Териос” загварын суудлын автомашинаар Эрдэнэбулган сумаас Түнэл сумын чиглэлд зорчиж яваад автомашин нь онхолдож шатсны улмаас иргэн А /59 настай, эрэгтэй/ нас барсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт 14:55 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид Эрдэнэбулган сумын чиглэлд 16:20 цагт явсан бөгөөд 22:15 цагт очиж шалтгаан нөхцлийг тодруулан ажилласан байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler