![]() |
Ц.Оюунгэрэл: С.Эрдэнийн тамга бол Улсын бүртгэлийн ерөнхий газраар баталгаажсан хүчинтэй тамга
Мөн Улс төрийн намын тухай хуулиар дээд шүүхийн бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнийг томилсон бүртгэл одоог хүртэл хэвээр байгаа нь С.Эрдэнийг АН-ын жинхэнэ дарга мөн гэдгийг нотолж байгаа. Харин Ц.Тувааны талаас өөрийгөө АН-ын үндсэн дүрмийг зөрчөөгүй, хүчин төгөлдөр тамга ашиглаж байгаа, Ардчилсан намыг удирдах эрх бүхий хүн гэдгээ удаа дараа мэдэгдсээр байгаа.
Энэ талаар АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийнхөө үзэл бодлыг мөн илэрхийлжээ. Тэрээр:
"Туваан намын их хурал зарлахдаа намын даргыг сонгох тухай биш намын дүрмийг өөрчлөх тухай гэнэт хэлэлцсэн. Хурлаар хэлэлцсэн дүрмээ дээд шүүхэд батлуулахаар өгөхдөө хурлаар огт яригдаагүй Ерөнхийлөгчид илт үйлчилсэн заалтуудыг нэмсэн байсан.
Монгол улсын ерөнхийлөгч ахиж нэр дэвшвэл ямарч өрсөлдөгчгүйгээр нэр дэвших гэсэн заалтыг нэмж оруулсан байсан. УБЕГ-аас Ц.Тувааныг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байна гэж үзээд С.Эрдэнэд хүчин төгөлдөр шинэ тамгийг олгосон” гэжээ. Тэгэхээр Туваан намынхаа гишүүд гэхээсээ илүү Ерөнхийлөгчийн талд илүү үйлчилж байгаа нь гишүүд, дэмжигчдийнхээ болон С.Эрдэнийн дургүйцлийг нэлээн хүргэсэн бололтой.
