| |
Мал хариулж яваад сураггүй болсон хүүг эрэн хайх ажиллагааг зогсоолоо
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн "Баяны-Энгэр хавчуу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км/-т Иргэн А нь 01.30-ны өдрийн 10:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 01.31-ний өдрийн 01:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн 5 дугаар анги, цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 02.01-ний өдөр иргэн А /16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус багийн "Баян-Уул”, Нарстай гэдэг газарт 6 км-ын тойрогт зохион байгуулах явцад тухайн иргэн нь 01.30-ны өдрийн 20:13 цагт үүрэн холбооны Скайтел ХХК-ийн гар утсаар Улаанбаатар хотод яриа хийсэн нь Цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна.