|
Видео

Шинэ мэдээ

Япон залуу өвөрмөц сонин аргаар мөнгө олох арга сэджээ


 

Япон залуу өвөрмөц сонин аргаар мөнгө олох арга сэджээ

 35 настай Шоджи Маримото гэх Япон залуу өвөрмөц сонин аргаар мөнгө олох арга сэджээ.

Шоджи эхнэртэй, 4 настай охинтой, Осакагийн их сургуулийн физикийн магистрын зэрэгтэй нэгэн. Сургуулиа төгсөөд тэрээр нэгэн хэвлэлийн компанид 3 жил ажилласан боловч ажил нь түүнд маш уйтгартай санагдах болсноос тэр ажлаасаа өөрийн хүсэлтээр гарчээ. 

2018 онд Шоджи нэгэн зар хэвлүүлжээ:

«Юу ч хийдэггүй хүн түрээслүүлнэ.

Би өөрийгөө юу ч хийдэггүй мөртлөө хажууд чинь хань бараа болох хүнээр түрээслэнэ.

Та ганцаараа дэлгүүр явмааргүй, хаа нэгтээ таны өмнөөс очерт дугаарлан зогсох хүн хэрэгтэй байна уу? Тэгвэл надруу хандаарай.

Би зөвхөн хөнгөн ажил л хийж чадна. Би үргэлж завтай тул хэдийд ч надад хандсан би бэлэн байна. Би идэх, уух, энгийн өгүүлбэрүүдээр хариулахаас өөр юу ч хийхгүй».

Түүний үйлчилгээг авах хүсэлтэй хүмүүсийн тоо цочирдмоор их байв.

Түүнийг хамт хооллох, Инстаграмд хамт зурагаа авахуулах, эрвээхэй хамт барих, концерт, зодооны тэмцээн хамт үзэх г.м өчнөөн олон үйл явдалд түүнийг урих болжээ.

Эмэгтэйчүүд түүнийг дэлгүүр хамт хэсэхээр урьдаг бол нэг эмэгтэй түүнийг интернэтээр танилцсан хүмүүстэйгээ уулзах уулзалтууддаа дагуулж очдог аж.

Заримдаа хэн нэгэн эмнэлгээс гарахдаа түүнийг хөлсөлдөг гэнэ. Депрессд орсон хүмүүс түүнтэй амиа хорлох бодлуудаа хуваалцахаар, тэр ч байтугай нэг үйлчлүүлэгч нь аллага үйлдэх оролдлого хийхийнхээ өмнө түүнийг хөлслөн санаа бодлоо хуваалцжээ.

Моджи энэ бүхнийг зүгээр л сонсон энгийн үгээр хариулаад л байж байдаг аж.

Тэр үйлчлүүлэгчтэйгээ хамт ресторанд орж бага зэрэг хамт ууж, яриаг нь тэвчээртэй сонсон сууж чаддаг.

Тэр хэнийг ч шүүмжилдэггүй, өөрийнхөө бодол санааг хэлдэггүй, зөвөлгөө зөвлөмж өгдөггүй, мөн магтаж,комплимент хийдэггүй гэнэ.

Тэрээр одоо цагийн 100 долларын хөлстэйгөөр өөрийгөө түрээсэлдэг аж. Энэ мөнгөн дээр замын, хоол ундны зардал нь нэмэгдэж тооцогдоно. Моджи өдөрт 3-4 үйлчүүлэгч л авдаг бөгөөд түүнийг түрээслэх хүсэлтэй хүмүүс маш олон байдаг байна.

Тэр өөрийнхөө энэ ажлынхаа тухай хэд хэдэн ном хэвлүүлсэн бөгөөд түүний зохиолоор телевизийн олон ангит кино ч хийгджээ. Тэрээр Твиттерт 270,000 дагагчтай.

Тэр хэлэхдээ:

«Би найз ч биш, танил ч биш. Тиймд хүмүүс хоорондын харьцаанд байдаг нэгнийгээ цухалдуулах зүйлс надад байхгүй. Гэхдээ би олон хүний ганцаардлыг хөнгөвчилж өгч чадна. » гэж өгүүлжээ.

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler