|
Видео

Шинэ мэдээ

Х.Баттулга: Сү.Батболдын бүлэглэл эргэлт хийж, ардчилал эхэлсэн цэгтээ эргэж ирлээ

 

Х.Баттулга: Сү.Батболдын бүлэглэл эргэлт хийж, ардчилал эхэлсэн цэгтээ эргэж ирлээ

 

Яг одоо Засгийн газрын шуурхай хуралдаан болж байна. Хуралдаанаар УИХ-ын чуулганы индерээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв. 

Тэрбээр "Өнөөдөр түүхэнд тэмдэглэх хар өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тааж, тааварлашгүй шалтгаанаар огцорч байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийг итгэд гүтгэсэн үйлдлийг хараад гайхахын дээдээр гайхаж, харамсахын дээдээ харамсаж байна. Түүний амнаас илт гүтгэсэн ийм үг гарна чинээ санасангүй.


Харин нэг зүйл маш тодорхой байна. Сү.Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Монгол Улс ардчилал эргэж ирсэн цэгтээ эргэж ирлээ хэмээн дүгнэж байна. Иргэдийн жагсаалыг удирдсан, өдөөн турхирсан, санхүүжүүлсэн хэмээн гүтгэж байгаад харамсаж байна. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг чөлөөлөхийг огт дэмжихгүй байна" хэмээлээ. 

 
BOLOD.MN 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.