|
Видео

Шинэ мэдээ

Сайжруулсан түлшний жин, чанарт өөрчлөлт оруулаагүйг мэдэгдлээ

 

Сайжруулсан түлшний жин, чанарт өөрчлөлт оруулаагүйг мэдэгдлээ

 

Манай улс түүхий нүүрсний хэрэглээг халаад хоёр жил болж байна. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд сайжруулсан шахмал түлшийг түлэх болсон. Хэрэглээнд хэдийнэ нэвтэрсэн шахмал түлшний хэмжээ, чанар эргэлзээтэй болсон гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарах болсонтой холбоотойгоор "Тавантолгой түлш” компаниас тайлбар хийлээ.

Сайжруулсан шахмал түлшний хувьд Ухаа худагийн угааж баяжуулсан илчлэг өндөртэй нүүрсийг, органик бүтээгдэхүүнээр барьцалдуулан үйлдвэрлэдэг бөгөөд Монгол Улсад мөрддөг стандартыг барьж хангаж ажилладаг гэдгийг хэлж байна. Харин савлагаа нь 25 кг бөгөөд жин багассан зүйл байхгүйг онцоллоо.
Сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрт автоматаар савладаг бол хангамжийн баазуудад гараар савлаж, хяналтын нярав, чанар шалгагч нар өдөр тутамд хяналт тавин ажилладаг. Тиймээс түлшний жин, чанарт эргэлзэх шаардлагагүй гэдгийг "Тавантолгой түлш” ХХК-ийнхан хэлж байгаа юм.
 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler