|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Өнөөдөр хойд хөршөөс дөрвөн вагон өндөг орж ирнэ

 

Өнөөдөр хойд хөршөөс дөрвөн вагон өндөг орж ирнэ

 

Цар тахлын дэгдэлттэй холбогдуулан Засгийн газраас нийслэлд хатуу хөл хорионы дэглэм тогтоохоор шийдвэрлэсэн. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүнсний нөөцийн талаар мэдээлэл өгөв. Тэрээр "Улсын хэмжээнд махны 47, гурил болон гурилан бүтээгдэхүүн 174, бүх төрлийн будаа 61 хоног, хуурай сүү 23, төмс 322, хүнсний ногоо 64 хоног, элсэн чихэр 53 хоног, давс 43 хоног, хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан өндөг нэг хоногийн нөөцтэй байна.
Хүлэмжийн ногооны импорттой холбоотойгоор ХХААХҮЯ болон Гадаад харилцааны яамнаас Ажлын хэсэг байгуулагдаж, Зам-Үүдэд ажиллаад ирсэн байна. Нарийн ногооны импортын зарим асуудлыг харилцан тохиролцсоноор нийлүүлэлт тогтворжиж байгаа. Дотоодын өндөг үйлдвэрлэгч компаниудын нийлүүлэлт өмнөх үетэйгээ адил тоо хэмжээгээр зах зээлд нийлүүлэгдэж байгаа. Алтанбулаг боомт ажиллахгүй байгаа учраас Оросоос нийлүүлдэг өндөгний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлсэн. Өнөөдөр /2020.12.22/ гэхэд хойд хөршөөс дөрвөн вагон өндөг орж ирж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler