|
Видео

Шинэ мэдээ

Эрчим хүчний төлбөрийн зөрүүг хэрэглэгчээр төлүүлж магадгүй

 

 

Засгийн газраас энэ сарын 1-нээс ирэх долдугаар сар хүртэл айл өрх, зарим албан байгууллага, аж ахуйн нэгжийн ашиглах эрчим хүч, дулаан, ус зэргийн төлбөрийг бүрэн чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ хэвийн хэмжээнээс 18 хувиар өссөн аж. Хэрэглээ цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд дамжуулах станцууд ачааллаа даахгүйд хүрч, тоног төхөөрөмж гэмтэх, цахилгааны саатал үүсэх магадлалтайг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан өчигдөр мэдээллээ.
Тэрбээр "Эрчим хүчний хэрэглээний хүчин чадлыг дийлэхгүй тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй. Гэхдээ аль болох хязгаарлахгүйг зорих бөгөөд харин журам гаргаж болох юм. Тухайлбал, хэрэглэгчийн цахилгааны төлбөр өмнөх сарынхаасаа давсан тохиолдолд зөрүүг нь иргэдээр төлүүлэхээр ярилцаж байна. Одоогоор эцэслэн шийдээгүй” гэлээ. Ташрамд дурдахад, цахилгаан, ус, уур, дулааны хөнгөлөлтөд давхардсан тоогоор 1.1 сая гаруй айл өрх, аж ахуйн нэгжийг хамруулж, 650 тэрбум төгрөгийн төлбөрийг чөлөөлөх юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler