|
Видео

Шинэ мэдээ

Сурагчдын амралтыг ирэх сарын 1-нээс амраах шийдвэр гараагүй, УОК эцэслэн шийднэ

Сурагчдын амралтыг ирэх сарын 1-нээс амраах шийдвэр гараагүй, УОК эцэслэн шийднэ


 Энэ жилийн ЕБС-ийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэн хуваарьтай байгаа. Гэвч УОК-т ханиад томууны улирал эхэлж байгаатай холбогдуулан ЕБС-ийн сурагчдын амралтыг наашлуулах санал иржээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын зарим гишүүдийн зүгээс сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэх санал гаргаад байгаа аж. Харин Засгийн газар, БШУЯ-наас амралтыг арванхоёрдугаар сарын 15-наас эхлүүлэх саналтай байгаа юм байна. 

Тиймээс ханиад томууны дэгдэлтээс шалтгаалан сурагчдын амралтыг ирэх сарын 1-нээс эхлүүлэх үү, 15-наас эхлүүлэх үү гэдгийг УОК хуралдаж шийдэх юм байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler