| |
Видео
Шинэ мэдээ
Цэцэрлэгийн нэг бүлэгт дээд тал нь 20-25 хүүхэд байна
Энэ жил буюу 2020-2021 оны хичээлийн жилд 310 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байсан ч хоёр настнуудыг буюу 77 мянга гаруйг нь цэцэрлэгт хамруулахгүй. Мөн гурав болон дөрвөн настнуудын 60 хувь, таван настнуудыг 100 хувь цэцэрлэгт хамруулахаар болсон.
Цэцэрлэгийн хүрэлцээнээс шалтгаалаад өнгөрсөн жил цэцэрлэгийн насны хүүхдийн 84.2 хувийг цэцэрлэгт хамруулж байжээ. Харин энэ жил хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгийн сул орон тоог ашиглан 5087 хүүхдийг төрийн өмчийн цэцэрлэгийн зардлаар хамруулах мөн анги танхимын хүрэлцээгүй цэцэрлэгийн ойролцоох барилгуудыг түрээсэлж, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах юм байна.
Covid--тэй холбоотойгоор цэцэрлэгийн орчинд дараах журмыг мөрдөх юм.
- Нэг бүлэгт 20-25 хүүхэд байна
- Цэцэрлэгүүд ажлын тав хоног ажиллана.
- Эцэг эхчүүд олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх
- Гэр цэцэрлэгийн хооронд амны хаалт байнга хэрэглэх.
- Цэцэрлэгийн анги танхимд хүүхдүүд амны хаалт хэрэглэхгүй.
- Анги руу ороход нь халууныг нь хэмжиж, гарыг нь ариутгана.
- Цэцэрлэгийн хүүхдийн ариун цэврийн болон хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний гурван сарынхаар бэлтгэнэ.