|
Видео

Шинэ мэдээ

Мордохын хазгай

Мордохын хазгайЕрөнхий сайд Ч.Сайханбилэгийн санаачлагаар их эвлэрлийн Засгийн газар байгуулах МАН, АН-ын зөвшилцлийн ажлын хэсгийн анхны , уулзалт болоод сар ч болоогүй байна. Засгаа хамтран байгуулж, зовлонгоо цуг үүрэх АН, МАН-ын зөвшилцөх ажлын хэсгийн анхны уулзалт өнгөрсөн сарын 26-ны 12 цагт Төрийн ордонд болж байв.

Тэр үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга байсан Д.Эрдэнэбат эрхбиш олон тохиролцооны ард гарч, сайн муугаараа дуудуулж явсан зовлонг сайтар ойлгохтойгоо болсон нэгэн тул зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагчаас хөөрхөн мултарч, тэрхүү нажидтай үүргийг УИХ-ын гишүүн М.Батчимэгийн турьхан нуруун дээр тохчихсон түүхтэй.

Харин МАН-аас зөвшилцөх ажлын хэсгийн ахлагчаар Су.Батболд тодорч эхнээсээ л "жендерийн хаялага" үзүүлэх гэж буйр заасан ч гадаад дотоодод бишгүй явж, хурал номын дуу сайтар сонссон М.Батчимэг гишүүн тийм ч амархан гараа өргөчих нэгэн биш гэдгээ эхнээсээ л мэдрүүлээд явчихсан.

Ямар сайндаа л зөвшилцих ажлын хэсгийнхэн анхнаасаа л гацаанд орж, зарим тохиолдолд шийдсэн ч асуудалгүй хоёр тийш салцгааж байсныг гэрчлэх олон баримт үлдэж хоцорчээ.

Яг нэг ийм эгзэгтэй уулзалтын дараа нэгэн зургийг дарсан байдаг. Нэг нь гуйлгах гээд, нөгөөх нь гэдийх гээд огтхон ч ойлголцохгүй байсан тул Засгийн газар байгуулах зөвшилцөл эхнээсээ л тун эвгүйхэн өрнөсөөр эцсийн дүнд ёстой л наашаа харж инээн, цаашаа харж ярвайсаар асуудлаа шийдмээр болсон түүхтэй.

Гэтэл анхнаасаа мордохын хазгайгаар эхэлсэн МАН, АН-ын албан тушаалын бялуу хуваалт өнөөдөр ч олигтойхон шийдэлд хүрч чадалгүй, төрийн албыг гацаасаар л байгаа. Ер нь ингэж эхэлсэн зөвшилцөл хэзээ нэг эв зүйгээр шийдэгдэж МАН, АН-ын албан тушаалын төлөөх эрэгчин, эмэгчинээ үзэлцсэн тэмцэл арай  жаахан намжиж, Монголчуудад ач ивээлээ үзүүлэх хэрэг вэ.

Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler