|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр Франкфуртын онгоцоор ирсэн 18 иргэн суулт зарлажээ

Өнөөдөр Франкфуртын онгоцоор ирсэн 18 иргэн суулт зарлажээ

 


Өнөөдөр /2020.07.27/ өглөөний 07.39 цагт Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц "Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Тус нислэгээр Европоос 264 иргэн эх орондоо ирсэн бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 11, эрүүл мэндийн шалтгаантай 28, өндөр настан, асран хамгаалагчтай 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн байна.

Эдгээр иргэдээс дөрвөн иргэнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа бол Цэргийн төв эмнэлэг, "Сүнжин Гранд”, "Би Жи” зочид буудал болон "Баянхангай” амралтын газарт 21 хоног тусгаарлахаар болсон билээ. 

Тэгвэл "Баянхангай" амралтын газарт хуваарилагдсан 18 иргэн амралтын газрын үүдэнд суулт зарласан байна. Тэдний зүгээс тусгаарлалтын өрөөнд ганц ганцаараа орох шаардлага тавьж байгаа ба яг одоо суултаа үргэлжлүүлж байна гэх мэдээлэл ирсэн байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler