| |
Видео
Шинэ мэдээ
Дорнодчууд хүчээ нэгтгэж, Ц.Сэргэлэн генералын ЗҮТГЭЕ тангарагт итгэл өгч байна
Эх орныхоо дархан хилийн манаанд бүх насаа зориулсан Ц.Сэргэлэн генерал эгэл олныхоо амьдралд дэм болж төр түшилцэхээр төрөлх нутгаа зориод буй билээ. Тэрээр УИХ-ын сонгуулийн 7-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн бөгөөд түүний сонгогч олонтойгоо хийх уулзалт эдгээр өдрүүдэд Дорнод нутагт үргэлжилж буй юм.
Монгол Улс мандан бадрахын эхлэл наран мандах зүгээс эхэлнэ гэдэгт би итгэж байна хэмээн сурталчилгаагаа эхлүүлсэн нэр дэвшигч Ц.Сэргэлэн генералыг нутгийн зон олон нь захиас, зөвлөгөө, урмын үгсээр хүлээн авч дэмжиж байна. Ингээд өчигдөр Чойбалсан хотынхоо ДБЭХС-ын хамт олон, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Онцгой байдлын хэлтэс, хилийн 0132 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, 9-р багийн иргэд, сонгогчидтой уулзсан бол тэрээр өнөөдөр Хэрлэн сумын 7-р багийн сонгогчидтой уулзахаар төлөвлөсөн байгаа юм.
Дорнодчууд өмнөх парламентуудад илгээсэн түшээддээ хэдийнэ дүнгээ тавьсан бөгөөд энэ удаад нутагтаа мэндэлж, эгэл амьдралаас өндийн, төрийн албанд хатуужсан эрхэм генералаа дэмжихийг уриалж байлаа. Ийнхүү иргэд сонгогчид хязгаар нутгийн хөгжлийн төлөө зүтгэх нэр дэвшигчээ халуун сэтгэлээр дэмжиж, захиас, санал зөвлөмжөө өгч байна. Харин Ц.Сэргэлэн нэр дэвшигч зон олныхоо итгэлийг алдахгүй, зүтгэх болно гэдгээ илэрхийлж байна.
Дашрамд дуулгахад, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хүрээнд Ц.Сэргэлэн нэр дэвшигчийн танилцуулга бүхий сэтгүүл иргэд, сонгогчдын гарт очихын зэрэгцээ цахимаар унших боломжийг олгожээ.