|
Видео

Шинэ мэдээ

Дундговь айгмийн 30 ААН, иргэд ЖДҮ-ийн төсөлд хамрагдах хүсэлт ирүүлсэн

 

 

Дундговь айгмийн 30 ААН, иргэд ЖДҮ-ийн төсөлд хамрагдах хүсэлт ирүүлсэн

 

Дундговь аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 30 аж ахуйн нэгж төслөө ирүүлжээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар төсөл шалгаруулах дэд хороог найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тус дэд хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, хурлын дэгээ баталжээ.


ЖДҮ-ийн сангийн төсөл шалгаруулах дэд хорооны бүрэлдэхүүнд 50 хувь нь төрийн байгууллагаас, 50 хувь нь ТББ-ын төлөөлөл орсон бөгөөд нэг гишүүн нь таслах эрхгүйгээр оролцож байгаа аж.

Энэ жил тус аймагт ЖДҮ-ийг дэмжих сангаас нэг тэрбум төгрөг хуваарилсан ба дээрх 30 аж ахуй нэгжийн ирүүлсэн төслүүдийн хувьд 2,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хүсчээ.

 

ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл хүссэн ААН-үүдийн төсөл дэмжигдэх эсэх нь энэ сарын 25-ны дотор шийдэгдэх аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler