![]() |
Дундговь аймгийн үсчин, гоо сайханчдын дунд аймгийн аварга шалгаруулах ур чадварын уралдаан зохион байгууллаа.
Тэмцээнд МСҮТ-ийн сурагчид болон үсчин, гоо сайханчид оролцож, есөн төрлөөр шилдгүүдээ шалгаруулсан байна.
Оролцогчид "Уран сэтгэмж" нүүр будалт, "Эмэгтэй урт үсний үдшийн гоёлын самналт", Эрэгтэй сонгомол засалт, хэлбэржүүлэлт, "Эрэгтэй зураглалтай засалт, Гелин хумсны зураглал, Эмэгтэй урт үсний сүлжээс, Эрэгтэй үсний цогц засалтын төрлүүдэд мэргэжлийн түвшинд өрсөлдсөн бол оюутнуудын дунд Эрэгтэй зураглалтай засалт, Эмэгтэй салон тайралт тэмцээн тус тус болжээ. Үс засалт, гоо сайхны дээрх төрлүүдэд Гэгээ, Төгс гоо, Best, Соёмбо, Амирлин, UGJ салоны салбар, Сондор, Эрхсаран салоны салбарын үсчин гоо сайханчид амжилттай оролцсон байна. Мөн МСҮТ-ийн оюутнууд оролцсоноор шинээр мэргэжилтнээр бэлтгэгдэж байгаа оюутнуудын мэдлэг ур чадварыг сайжруулахад нөлөөлсөн ач холбогдолтой тэмцээн боллоо.
Дээрх уралдааныг Дундговь аймгийн үсчин гоо сайханчдын холбооноос санаачилсан бөгөөд аймгийн Засаг Даргын ивээд дор зохион байгуулагдсан байна. Хамтран зохион байгуулагчаар ЗДТГ, Монголын үсчин гоо сайханчдын холбоо, аймгийн ХХҮГ, МСҮТөв, Стандарт хэмжил зүйн төв, "Бүрд" ресторан зэрэг байгууллагууд ажиллсан байна.
Дундговь аймаг нь 2020 онд "Говийн болон зүүн бүс"-ийн аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах эрхийг аваад байгаа бөгөөд энэ уралдаанд 8 аймгийн үчин гоо сайханчид хамрагдах юм байна.
![](/templates/kingnews/images/logo.png)