| |
Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоолоо
"Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт үргэлжилж байна.
Энэ дагуу өнөөдөр 08.00-18.00 цаг хүртэл Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоож, зам хаагаад байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл "Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08.00-18.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоож байна. Энэ цагт тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд үйл ажиллагаа явуулахгүй. Энэ бол УОК-ын шийдвэр, Шадар сайдын тушаал. 63.9 км замыг хааж, 150.000 гаруй иргэнийг хөл хорионд хамруулж байна. Энэ нь цаашдаа 3 сая гаруй иргэний аюулгүй байдлын төлөө хийж байгаа ажил.
Хөл хорионы үед цэрэг, цагдаагийн албан хаагчид хяналт тавьж ажиллаж байна" гэсэн юм.
Б.Аз