|
Видео

Шинэ мэдээ

Хөл хорионы үед гэрээсээ гарсан иргэнийг 150.000, ААН-ийг 1.5 сая төгрөгөөр торгоно

Хөл хорионы үед гэрээсээ гарсан иргэнийг 150.000, ААН-ийг 1.5 сая төгрөгөөр торгоно

 


Нийслэлийн онцгой комиссоос дөнгөж сая мэдээлэл хийлээ. Мэдээллээр "Covid-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилтын талаар мэдээлэл өгөв. Тодруулбал, тус сургалт 2020 оны тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Дадлага сургуулилтын хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох сургуулилтыг тавдугаар сарын 7-нд зохион байгуулах юм. Энэ үеэр өглөөний 08:00 цагаас орой 18:00 цаг хүртэл тус дүүргийн нутаг дэвсгэрт орох, гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлаж, хэсэгчилсэн хөл хориог тогтоон ажиллах аж.

Дадлага сургуулилтаар тус дүүргийн 150 мянган иргэнийг татан оролцуулах юм.  Ингэхдээ нэг дор олон нийтийг цуглуулахгүйгээр иргэдийг гэрт нь тусгаарлах, гэрээсээ гарахгүй байх шаардлагыг тавих аж. Харин дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд дотоод зохион байгуулалтыг өөрсдийн зүгээс  тогтоон ажиллахыг хүссэн байна. 

Хөл хорионы үеэр цагдаагийн байгууллага болон Зэвсэгт хүчний 2129 алба хаагчийг 656 цэг дээр харуул хамгаалалтад гаргах ба автомашины хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж зөвхөн тусгай албаны машинуудыг нэвтрүүлэх юм. Мөн дадлага сургуулилтын үеэр хэд хэдэн үйл ажиллагааг явуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Тухайн тогтоосон цэгүүдээр зайлшгүй шалтгаантай иргэн, алба хаагчийг гаргана. Мөн Зэвсэгт хүчний байгууллагаас хөл хорио тогтоох үеийн ажлыг зуслангийн бүсүүдэд хийхээр бэлтгэгдэж байна. Хөл хорионы нөхцлийг зөрчиж  автомашинтай зорчсон хувь хүнийг 150 мянган төгрөг, албан байгууллагыг 1 сая 500 мянган төгрөгөөр торгох хуулийн хариуцлага хүлээлгэх юм.  

Чингэлтэй дүүргийн нутаг дэсвгэрт автобус зорчихгүй бөгөөд бусад дүүргийн чиглэлийн автобус  тогтоосон бүсийн заагаас гадуур хөдөлгөөнд чөлөөтэй оролцох аж. 

Зайлшгүй шаардлагатай дуудлага, мэдээлэл өгөх иргэд шуурхай албаны 100, 105, 102, 103 болон ХӨСҮТ-ийн 119, 100 гэсэн утаснуудад хандах боломжтой юм. Мөн ЧД-ийн онцгой комисс шуурхай штабын 7000 7105 утсаар үүссэн асуудлыг шийдвэрлүүлэх боломжтойг хэллээ.

Ц.Янжиндулам


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler