|
Видео

Шинэ мэдээ

С.Чинзориг: Дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгөний үлдэгдэл 70 мянган төгрөгийг өнөөдөр олгоно

 

С.Чинзориг: Дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгөний үлдэгдэл 70 мянган төгрөгийг өнөөдөр олгоно

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 100.000 төгрөг болгож байгаагаа мэдээлсэн. 

Харин дөрөвдүгээр сард олгосон 30.000 төгрөг дээр нэмж, 70.000 төгрөгийг нөхөж олгоно гэсэн юм. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дөрөвдүгээр сараас нэмэгдүүлж байгаа бөгөөд өнөөдрийн дотор нэмээд 70,000 төгрөг хүүхдүүдийн дансанд орно" гэв. 

Мөн тэрбээр "НДШ-ийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт 120 мянган хувиараа шимтгэл төлөгч хамрагдсан. Мөн 39,000 хувийн хэвшлийн ААН тайлангаа өгөөд шимтгэлээс чөлөөлөгдөөд явж байна. Энэ нь тавдугаар сард ч үргэлжлээд явна. 

Зарим зөрүүтэй ойлголт байгаа. ААН Нийгмийн даатгалын санд өртэй бол шимтгэлээс чөлөөлөгдөхгүй гэсэн ташаа ойлголт яваад байна. Хуулин дээрээ шимтгэлээс чөлөөлсөн хугацаанд өртэй байгаа ААН-үүдэд нэмж алданги тооцохгүй гээд заачихсан" гэсэн юм. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler