|
Видео

Шинэ мэдээ

Д.Нямхүү: Тусгай үүргийн онгоцоор ирсэн 5 хүнийг сэжигтэй гэж үзэж, ХӨСҮТ-д тусгаарласан

Д.Нямхүү: Тусгай үүргийн онгоцоор ирсэн 5 хүнийг сэжигтэй гэж үзэж, ХӨСҮТ-д тусгаарласан

 


Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, 215 улс оронд халдвар бүртгэгдэж, 3.2 сая өвчилж, 2 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. БНСУ-аас 278 хүн ирснээс 289 хүнийг тусгаарлаж, 776 хүн улсын хэмжээнд тусгаарлалтад байна. Өчигдөр Сөүлийн нислэгээр бага насны хүүхэдтэй 95, жирэмсэн 15 хүн ирсэн. Сөүлээс ирсэн иргэд шинжилгээ хийлгээгүй учир сэжигтэй гэж үзэж байна. Нийт халдварын 40 хувь нь албан газруудад тархаж байгаа тул хоорондоо ном, дэвтэр, плаш зэргийг солилцохгүй байх зэрэг зөвлөмж өгч байна. 

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, Германы Халдварт өвчний судлалын хүрээлэнгээс 7 хоногт 860 мянга гаруй иргэн хийх боломж бүрдүүлж, хүчин чадлаа 2 лахин нэмэгдүүлснээ зарлав. Хүн амын дундах шинжилгээг өргөн хүрээнд хийх, нууц шинж тэмдэгтэй үед нь илрүүлэх бодлоно барьж байна. Тус улсад өчигдөр 1478 шинэ тохиолдол, 173 нас баралт бүртгэгджээ. ДЭМБ-аас Европын бүгд шинэ халдвар 15 хувиар, нас баралт 4 хувиар тус тус нэмэгдлээ. Халдварын аюул ард хоцрох болоогүй. Анхаарлаа өчүүхэн төдий сулруулбал халдвар дэгдэх эрсдэлтэй гэж анхаарууллаа. Халдвар болон нас баралт таргалалттай хүмүүсийн дунд илүү байна гэлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, "4-р сарын 30-нд Монгол Улсад халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 217 шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тусгай үүргийн онгоцоор ирсэн таван хүнийг сэжигтэй гэж үзэж ХӨСҮТ-д тусгаарласан. Энэ хүмүүсээс эхний сорьц авах ажлыг эхлүүлнэ. Маргаашнаас шинжилгээний хариу гарна. Бидний тооцоолсноор маргааш буух Франкфуртын онгоцыг маш эрсдэлтэй гэж үзэж байна. хамгийн гол нь иргэд дэг журмын чанд мөрдөж, бие биедээ өндөр шаардлага тавьснаар бид алдахгүй. Та бусдад хатуу шаардлага тавьснаар Монгол Улсыг аврах юм. Халуун хоол, шөл уух нь эрүүл мэндэд тустай. Халдварыг дотроо алдаагүй учир бид маш хичээх цаг мөч ирлээ. Гаднаас онгоцоор ирж байгаа иргэдээ маш сайн хянах нь бидний ажил" гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler