|
Видео

Шинэ мэдээ

Б.Гейтс: Дэлхийн дахин нэг, хоёр жилээс нааш хэвийн амьдралдаа эргэн орохгүй

Б.Гейтс: Дэлхийн дахин нэг, хоёр жилээс нааш хэвийн амьдралдаа эргэн орохгүй

 


ПАРИС. /Le Figaro/. Коронавирусний цар тахалтай холбоотойгоор тогтоосон хязгаарлалтыг цуцалснаар дэлхий дахин хэвийн амьдралдаа эргэн орно гэсэн үг биш юм. Дор хаяж нэг, хоёр жилийн дараа дэлхий дахин хэвийн амьдралдаа эргэн орно гэж үзэж байгаагаа "Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс мэдэгджээ.

"Бид нэг, хоёр жилээс нааш хэвийн амьдралдаа эргэн орохгүй. Хяналт, шалгалтын системийн тусламжтайгаар бид халдварын голомтыг даруй тодорхойлж, хяналт тавих боломжтой. Гэсэн хэдий ч хүмүүс коронавирусээр халдварлах вий гэж маш их болгоомжилж байгаа учир бид шууд хэвийн үйл ажиллагаандаа орох боломжгүй. Нас баралтыг зогсоох эмчилгээ, вакцин гарахаас нааш эрх баригчдын шийдвэр ч үүнд нөлөөлж чадахгүй” гэж тэрбээр хэлсэн байна.

"Эмчилгээний арга зүй дээр ажиллах нь маш чухал хэдий ч вакцин гаргаж байж л хэвийн амьдралдаа эргэн орох гол алхам болно. Манай сан вакцин гарган авах үйл явцад гол тоглогч болж байгаа бөгөөд бид мэргэжилтнүүдтэй холбогдож, үйлдвэрлэлийн хүчин чадлаа ашиглахыг тэднээс хүсэж, 7 тэрбум тун вакцин үйлдвэрлэх боломжийг судлах, боломжтой бол 14 тэрбум тун вакцин үйлдвэрлэх боломжийг авч хэлэлцэхийг хүссэн” гэж Б.Гейтс мэдэгджээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • Loren

  • 2025-02-11
  • Hello There. I found your blog using msn. This is an extremely well written article.
    I will make sure to bookmark it and come back to read more of your
    useful information. Thanks for the post. I will definitely return.

    Feel free to surf to my homepage: https://addictiontreatments101.com
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler