| |
Видео
Шинэ мэдээ
Канте “Барса”, “Реал”-ыг тоохгүй
Лондоны "Челси”-гийн хагас хамгаалагч Нголо Канте багтаа үлдэх хүсэлтэй байгаа гэнэ.
Түүнийг Испанийн грандууд болох "Реал” болон "Барселона” сонирхож байгаа ч франц залуу өөрөө Лондоны багт үлдэх бодолтой байгаагаа удирдлагууддаа мэдэгдсэн сурагтай.
"Цэнхэр”-үүд Фелипе Коутиньог сонирхож байгааг мэдсэн "Барса” бразил тоглогчоо Нгологоор тулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн аж.
29 настай франц тоглогчийн "Челси”-тэй хийсэн гэрээ гурван жилийн дараа дуусна. Тэрбээр энэ улиралд гэмтэл бэртлийн улмаас 42 тоглолтын бараг тал хувийг нь өнжсөн буюу дөнгөж 20 тоглолтод л оролцсон билээ.