|
Видео

Шинэ мэдээ

Японы эрх баригчид иргэддээ 930 ам.доллар олгож магадгүй

Японы эрх баригчид иргэддээ 930 ам.доллар олгож магадгүй

 


Коронавирусний цар тахлын нөхцөлд Японы иргэдэд 100 мянган иений /930 ам.доллар/ тусламж олгох боломжийг судална гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

"Японы иргэн бүрт 100 мянган иен олгох тухай "Комэйто" намын даргын саналыг бид хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ оны төсөвт тодотгол хийсний дараа эдгээр арга хэмжээнд хөрөнгө хуваарилах боломжийг судална” гэж тэрбээр хэлсэн байна. Япон энэ жил 102.66 их наяд иений /947 тэрбум ам.доллар/ хэмжээтэй төсөв баталжээ

Японы бизнес эрхлэгчид болон энгийн гэр бүлийг дэмжих зорилгоор тус улсын эрх баригчид 108 их наяд иений /1 их наяд ам.доллар/ хэмжээтэй эдийн засгийн багц тусламжийн арга хэмжээг урьд нь баталсан бөгөөд энэ нь тус улсын ДНБ-ий 20 хувьтай тэнцэж байгаа юм.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Японд 8800 хүн коронавирусний халдвар авч, 174 хүн нас баржээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler