| |
Видео
Шинэ мэдээ
ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж "Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай утсаар ярихдаа ёс бус үг хэллэг хэрэглэсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Тэрбээр Г.Загдаагийн асран хамгаалдаг иргэдийг гөлөг хэмээн хэлж, улмаар түүнийгээ энхрийлсэн, егөөдсөн утгатай үг хэмээн тайлбарласан байдаг.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийг ажлаа өгөхийг шаардсан гэх мэдээлэл цацагдаж эхлээд байна.
Харин баттай эх сурвалжийн мэдээллээр Ж.Бямбадорж ХЭҮК-ийн даргын ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх хүсэлтээ УИХ-ын даргад өгчээ.