|
Видео

Шинэ мэдээ

Ч.Улаан сайдын атгасан мод

Ч.Улаан сайдын атгасан мод

 


Ч.Улаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болмогцоо өмнө нь Сангийн яаманд хамт ажиллаж байсан хүмүүсээр тус яамыг дүүргэхдээ мөнгө эргэлдэх гол гол цэгүүдэд байршуулж, төрийн албыг төрлийн, түрүүвч нэг алба болгож амжжээ.

1. Ч.Улаан-ХХААХҮ-ийн сайд
2. Сайдын зөвлөх Р.Жадамбаа
3. Сайдын туслах С.Төмөрсүх-Tатварт ажиллаж байсан.
4. Ц.Даариймаа-Бичиг хэрэг
5. Б.Отгонцэцэг-ерөнхий санхүүч-Сангийн яаманд ажиллаж байсан.
6. Х.Тамираа-ТЗУГ-ын ахлах  мэргэжилтэн-Сангийн яаманд ажиллаж байсан.
7. Л.Энхжаргал-Нярав
8. Ч.Тавинжил-Сангийн яаманд ажиллаж байсан, ХХААХҮ-ийн сайдын 2019 оны долдугаар сарын 02-ны өдрийн  А/215 тоот тушаалаар ЖДҮХС-аас олгох зээлийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Хорооны гишүүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референт Ц.Пүрэвхүүгийн оронд Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Ч.Тавинжил томилогдож байжээ. Энэ хүн зээлийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй албан тушаалтан байсан тухай  өмнө нь мэдээллийн сайтуудаар шуугисан. Мөн түүний хамаарал бүхий Дата төв компани нь ЖДҮ сангаас 350 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан тухай мэдээлэл бий.
Өнгөрсөн хугацаанд ЖДҮ сангаас зээл авсан албан тушаалтнууд ажлаа өгсөн байхад Ч.Улаан сайд Сангийн яаманд хамт ажиллаж байсан гарын хүнээ Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, шинэ бүтцээр Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар томилсон байх юм.Тэр бүү хэл Ч.Тавинжилийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болгохоор зүтгүүлж байсан төдийгүй зээлийн хорооны гишүүнээр зээлтэй албан тушаалтныг томилсон байна гэсэн хэл ам дэгдсэн учир томилгоо нь хийгдээгүй гэсэн яриа байдаг.
9. Б.Батцэцэг-ЖДҮХС-ийн захирал. Сангийн Яамны Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан.
-Ikon.mn сайтын 2020.03.06-ны өдөр Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад сурсан 1893 хүний  №466-д Чикаго дахь Келлерийн их сургуульд 2009 онд 32000$-оор сурсан, зээлээ төлж дууссан эсэх нь тодорхойгүй.
10. Д.Бадруун-Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга-Сангийн яаманд ажиллаж байсан.
11. Д.Батболд-Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захирал-Сангийн яаманд ажиллаж байсан.
12. Х.Баатар-Хөдөө аж ахуйн биржийн захирал. Ч.Улааныг Сангийн сайдаар ажиллаж байхад Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж  байсан, Улааныг хамгаалж, өмнөөс нь шоронд хоригдож байсан гэж албан бус эх сурвалжийн мэдээ байдаг.
13. Э.Батбаяр-Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих сангийн захирал-Сангийн яаманд ажиллаж байсан.
14. Хаш-Эрдэнэ-"Экспортыг дэмжих төсөл”-ийн захирал. Сангийн яамны "Экспортыг дэмжих төсөл”-ийг ХХААХҮЯ-нд шилжүүлэн авсан.
15. Хөдөө аж ахуйн биржийн төлбөр тооцооны хэлтсийн захирал Оюунчимэг. Ч.Улааныг Сангийн сайдаар ажиллаж байхад туслах нь байсан.
16. Мэргэжилтэнээр салбар бүрт өөрийн хүнээ байршуулжээ.
 
Садан төрлөө төрийн албанд самбаачлан шургуулсан нь:
 
1. Сайдын зөвлөхөөр Оросоогийн Оюун-Эрдэнэ ажилладаг.Ихэр нь О.Оюундарь Every  good гоо сайхны салон ажиллуулдаг. Улаан сайдын шинэхэн эхнэрийнх нь төрсөн дүү нар.
2. Төрийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд дарга Оросоогийн Баасансүрэн
3. Оросоогийн Даваасүрэн "Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК-ийн захирал. О.Даваасүрэн нь өмнө нь Гааль, татварын ерөнхий газарт Татвар хариуцсан Дэд дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. Малыг хөлөөр гаргах асуудалтай холбоотой талаар хэвлэлүүд шуугисан.
4. Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Оросоогийн Лхагвацэдэн.
/Тэрбээр БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг хэрэгжүүлэх, лагийг дахин боловсруулах, үнэргүйжүүлэх ажилд тодорхой үүрэг гүйцэтгэж яваа. Энэ ажлын төсөв 300 сая ам. доллараар төсөвлөгдсөн байдаг. Мөн Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр таван аймгийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэхэд 17.5 сая евро, тэдгээрээс гадна есөн аймгийн цэвэрлэх байгууламжид 40 сая ам.доллар, лагийг үнэргүйжүүлэхэд 35 тэрбум төгрөг төсөвлөгдсөн томоохон төслийн  ажлыг удирдаж яваа/
Ерөнхий сайд У.Хүрэлсүх сахилга хариуцлагатай байж, авилгал хээл хахуулиас ангид ажиллахаа удаа дараа мэдэгдэл хийж байв. Мэдээж Засгийн газрынх нь кабинет доторх энэ мэт бүлэрхэг, төрөлсөг, ашиг сонирхлын зөрчилтэй томилгоог тэр эс мэдэв үү, мэдсэн ч мэдэн будилсаар л явна уу гэдэг нь өнөөг хүртэл сонирхол татсаар ирлээ. Хөдөө аж ахуйн салбар бол хөрөнгө ихээр эргэлдэж байдаг хүчтэй том салбар. Хөдлөөд л хөлс унах төсөл хөтөлбөр сангууд олон бий. Харин энэ салбар эдийн засгийн хувьд эрүүл байна уу, эргээд хэн нь хянах вэ гэдэг нь хөл толгойгоо олдохоо больжээ. Бүл зөгий ирээд бүгдийг нь хамаад явахад араас нь чаргуулдах албан хаагчид, хяналт шалгалтынхан энэ салбарт алга гэхэд хилсдэхгүй. Бүх тамга хөзрийг сайд нь гартаа атгасныг та нар ч харлаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд ч харлаа. Юу ч гэхэв дээ...
 
 
 
Н.Дулам
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler