![]() |
“Codelco” зэсийн төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтаа бууруулж эхэлжээ
Түүнчлэн "Codelco” компани "Radomiro Tomic” уурхайн төслийн бүтээн байгуулалтыг 2024 он хүртэл хойшлуулж байгаагаа мэдэгдэв. Компанийн захирал Нэлсон Пизарро тус компани 1976 онд байгуулагдсанаасаа хойш санхүүгийн хамгийн хүнд хямралын үетэй нүүр тулгарч байгаа тухайгаа мэдээлжээ. Түүнчлэн "Codelco” үйл ажиллагааныхаа зардлыг танах хүрээнд цөөнгүй ажилтнаа цомхотгоод байгаа юм. Мөн улсынхаа батлан хамгаалахын салбарт борлуулалтынхаа арван хувийг олгодог нь үйл ажиллагааных нь хэвийн байдалд саад учруулж буйг Нэлсон Пизарро онцолжээ. Компанийн хувьд зэсийн үнийн бууралт, өрийн дарамт, үйлдвэрлэлийн бүтээмжийн бууралт, уурхайн зэсийн хүдрийн агууламж багассан зэрэг нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад ихээхэн хүндрэл үүсгэж байгаа юм. Оны эхний хагасын байдлаар тус компани 97 сая ам.долларын алдагдалтай ажилласан бөгөөд мөн хугацаанд нийтдээ 843 мянган тонн зэс үйлдвэрлэжээ.
Эх сурвалж: https://www.thisismoney.co.uk
Ц.Даваасамбуу, NPost.mn
